ЯДАМСҮРЭН САНЖМЯТАВ

Тойрог: Завхан аймаг

ТОВЧ НАМТАР: 

Я.Санжмятав 1960 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. 

Үндэс угсаа: Халх

Гэр бүл: 5

МЭРГЭЖИЛ:

1981 онд Дархан хотын политехникум

1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль Мал зүйч мэргэжлээр тус тус төгссөн

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1981-1984 онд Эрдэнэт үйлдвэрт ажилчин, бригадын дарга

1989-1991 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд зааварлагч, аймаг хариуцсан зохион байгуулагч

1991-1993 онд Монголын залуучуудын холбооны Гүйцэтгэх хороонд нарийн бичгийн дарга, *Интер-М* нэгдлийн захирал

1993-1997 онд Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Залуу удирдагч сангийн ерөнхийлөгч

1997-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх

1998-1999 онд Ардчилсан намын Санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга

1999 Монголын Үндэсний Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, салбар байгууллагуудыг удирдах хэлтсийн дарга

1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын нөөцийн газрын дарга

2000-2007 онд Завхан аймгийн Ардчилсан намын дарга

2003-2008 онд Алтангадас ассоциацийн захирал

2004 Монгол Улсын Их Хурлын гишүүн

2007-2008 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

2008-2012 онд Завхан аймгийн Засаг дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга