ЗАГДХҮҮ НАРАНТУЯА

Тойрог: Завхан аймаг

ТОВЧ НАМТАР:

БОЛОВСРОЛ:

1982 онд Завхан аймгийн Алдархаан сумын дунд сургууль

1984 онд Завхан аймгийн Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 1-р сургууль

1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн факультет, эрх зүйч

1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, эдийн засагч-санхүүч

2005 онд АНУ-ын Нью-Йорк, Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны сургууль, төрийн удирдлагын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1992-2006 онд Төв банк /Монголбанк/-нд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирал

2006-2010 онд “Монгол шуудан” банкны Дэд захирал

2010-2011 онд “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогч

2011-2012 онд “Парита энд Партнерс” компанийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал

2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх

2011-2014 онд  Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн

2013-2014 онд Завхан аймгин Ардчилсан намын хорооны дарга

2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга