ЧИМЭД ХҮРЭЛБААТАР

Тойрог: Увс аймаг

ТОВЧ НАМТАР: 

Төрсөн газар: Увс аймаг Улаангом сум

Төрсөн он: 1998 03.08

Гэр бүл: ам бүл 4

БОЛОВСРОЛ:

1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль

1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр

1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1991-1992 ондYндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан

1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш

1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч

2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх

2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд