Санж Баяр

Тойрог: Сүхбаатар дүүрэг

ТОВЧ НАМТАР

Санжаагийн Баяр (1956 оны 3 сарын 4-нд төрсөн) нь Монголын улс төрч,дипломат, Монгол улсын 25 дахь ерөнхий сайд. Өдгөө Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа элчин сайд.

БОЛОВСРОЛ

1973 онд Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн 10 жилийн 3-р дунд сургууль,

1978 онд Москвагийн Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1978-1979 онд Улаанбаатар хотын АДХГЗ-нд мэргэжилтэн, 1979-1983 онд Зэвсэгт хүчний жанжин штабын IV газарт офицер, 1983-1988 онд МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин, Гадаад мэдээний ерөнхий редакци, "Монгол пресс" агентлагт редактор, ерөнхий редактор, 1988-1990 онд МРТУХ-д сэтгүүлч бөгөөд "Залуучууд" нэвтрүүлгийн хамтран хөтлөгч, 1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1992-1997 онд Төр, нийгэм судлалын Академид багш, АНУ-ын Вашингтоны Их сургуульд судлаач, Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд захирал, 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан.