РЭНЧИННЯМ АМАРЖАРГАЛ

Тойрог: Сүхбаатар дүүрэг

ТОВЧ НАМТАР

Ринчиннямын Амаржаргал нь 1961 оны 2 сарын 27-нд Улаанбаатар хотод төржээ. Амаржаргалын эцэг Д.Ринчинням жолоочийн мэргэжилтэй, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул ба эх Б.Янжин нь эм зүйч.

Эцгийгээ тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улс дахь Монголын элчин сайдын яаманд ажиллаж байсан 4 жилийг Москва хотноо өнгөрүүлснийг эс тооцвол Амаржаргал хүүхэд насаа төрөлх хотынхоо Маахуур толгой гэдэг газар өнгөрөөжээ. Тэрээр багадаа ном их унших дуртай, хөл бөмбөг, хоккейн спортоор хичээллэдэг, нийгмийн талын хичээлд илүү сонирхолтой байжээ.

Хөлбөмбөгт дуртай байсан тэрээр хожим 1997 онд Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан.

Боловсрол

1978 онд Нийслэлийн 10 жилийн 14-р дунд сургууль-ийг төгсөж, мөн ондоо Москва хотын Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуульд элссэн оржээ. 1982 онд тус сургуулиа эдийн засагч мэргэжилээр төгссөн.

Маастрихтын менежментийн Олон улсын Институтийн Удирдах албан тушаалтанд зориулсан тусгай сургалтыг 1992 онд Нидерландад, Канадын Баруун Онтариогийн Их сургуулийн Удирдлагын тусгай сургалтыг 1993 онд Улаанбаатарт тус тус дүүргэсэн.

Амаржаргал нь Британийн зөвлөлөөс олгодог Чевингийн тэтгэлэгээр Брэд Фордын их сургуульд 1994 оноос 1995 оны 2 жилийн хугацаанд макро эдийн засгийн бодлого, төлөвлөлтөөр судалгаа хийж шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

Ажилласан байдал

1982 - 1983 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагч, 1983 - 1990 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд багш, 1990 - 1991 онд Техникийн Их Сургуульд багш,1991 - 1996 ондЭдийн засгийн коллежийн захирал, 1996 - 2000 онд, Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1998 - 1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд 1999 - 2000 онд Монгол Улсын Ерөнхий сайд ,2000 - 2004 онд "Амаржаргал" сангийн тэргүүн, 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.