ОТГОНБИЛЭГ СОДБИЛЭГ

Тойрог: Орхон аймаг

ТОВЧ НАМТАР
Отгонбилэгийн Содбилэг 1979 оны гуравдугаар сарын 19-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Эхнэр, хоёр хүү, охины хамт амьдардаг. Швейцари улсын Кеймбриджийн Эйллон коллежийг 1998 онд, АНУ-ын Жорж тауны их сургуулийг 2002-2006 онд тус тус төгссөн. Улмаар 2010 онд Францын INSEAD-д бизнесийн удирдлагын магистр, 2012 онд Бээжин хотын Чинхуагийн их сургуульд бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан. Тэрбээр 2003-2004 онд Гадаад хэргийн яаманд атташе, 2004-2005 онд “Капитрон” банкинд газрын дарга, 2005-2007 онд “НИК” хувьцаат компанийн тэргүүн дэд захирал, 2007-2012 онд “Петровис” ХХК-ийн дэд захирал, 2008-2012 онд "Мон ойл энд газ" ХХК-ийн гүйцэтгэх захирлын алба хашиж байсан.

Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд тус тус харьяалагддаг. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгчийн сонгуульт үүрэг гүйцэтгэдэг. Олон улсын уулын цанын спортын нэгдүгээр зэрэгтэй. Англи, орос, герман хэлтэй

БОЛОВСРОЛ
1998 ондАйглон коллеж
2002 ондЖоржтауны их сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2003-2004 ондГадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газарт атташе
2004-2005 ондКапитрон банкинд гадаад харилцаа төслийн газрын дарга
2005-2007 онд"НИК" ХХК-нд тэргүүн дэд захирал
2007-2012 онд"Петровис" ХХК-д дэд захирал
2008-2012 онд"Мон ойл энд Газ" ХХК-д гүйцэтгэх захирал
2012-2016 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноосМонгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноосСонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дарга
2017-2019 ондМонгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

ШАГНАЛ
2011 ондАрдын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2014 ондАлтангадас одон

ГАДААД ХЭЛ
Англи, Орос, Хятад

ЦАХИМ ШУУДАН
sodbileg@parliament.mn

ЦАХИМ ХУУДАС
http://sodbileg.parliament.mn