ЛУВСАНЦЭРЭН ЭНХАМГАЛАН

Тойрог: Хөвсгөл аймаг

ТОВЧ НАМТАР

Л.Энх-Амгалан 1970 оны 1 дүгээр сарын 25-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 11 хүүхэдтэй айлын 10 дахь хүүхэд болон мэндэлсэн. Тэр үеийн хүүхдүүдийн нэгэн адил цэцэрлэгт хүмүүжиж, сургуульд явж, зуныхаа амралтаар аав, ээжийнхээ нутагт очиж хамаатнуудынхаа малд явах зэргээр бага насаа өнгөрөөсөн.

БОЛОВСРОЛ

1987 онд  Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль

1992 онд  ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль

1996 онд  АНУ-ын Дакотогийн их сургууль

2002 онд  БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1992-1995 онд  МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга

1996 онд  Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч

1996-2012 онд  Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч

2012 онд  Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх

2012-2016 онд  Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос  МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн

2016 оноос  Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд  Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга

2017 оноос  Монгол Улсын Их Хурлын дэд дарга