ЦЭРЭНПИЛ ДАВААСҮРЭН

Тойрог: Хөвсгөл аймаг

ТОВЧ НАМТАР

 Ц. Даваасүрэн 1964 оны 12 дугаар сарын 14-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төржээ. Тэрбээр эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 

БОЛОВСРОЛ

1983 онд  Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1989 онд  ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль

1994 онд  Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр

1998 онд  Япон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Гадаад хэл: Англи, Орос

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1989-1992 онд  Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер

1995-1999 онд  Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн

1999-2000 онд  Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга

1999 онд  Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга

2000-2005 онд  Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга

2005-2008 онд  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга

2005 онд  Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх

2008-2012 онд  Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009-2010 онд  Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2012-2016 онд  Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2014 онд  Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2016 оноос  Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017 оноос  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд