ДАМДИН ДЭМБЭРЭЛ

Тойрог: Ховд аймаг

ТОВЧ НАМТАР

Дамдины Дэмбэрэл нь 1992 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тасралтгүй сонгогдон ажиллаж байгаа мэрэгшсэн парламентч юм.

Боловсрол

1960 онд Ховд хотын 1 дүгээр 10 жилийн дунд сургууль
1964 онд Эдийн засгийн дээд сургууль Худалдааны эдийн засаг технологи зохион байгуулалт мэргэжлээр
1977 онд ОХУ-ын Москва хот Нийгмийн Ухааны Академид Улс төрийн дээд боловсрол эзэмшин тус тус төгссөн.

Ажилласан байдал

1990 оноос өмнө
1964-1968 онд Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын орлогч дарга
1968-1970 онд Ховд аймгийн МАХН-ын хороонд улс төр, гэгээрлийн кабинетэд эрхлэгч, лектор
1970-1972 онд Ховд аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга
1972-1975 онд МХЗЭ-ийн Төв хорооны эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгч
1977-1990 онд МАХН-ын Төв хороонд зохион байгуулагч, группын ахлагч
1990 оноос хойш
1990-1992 онд Завхан аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга
1992 онд Монгол Улсын Бага Хурлын гишүүн
1992 оноос хойш Монгол Улсын Их Хуралд тасралтгүй 6 удаа сонгогдон гишүүнээр ажиллаж байгаа
1992-1994 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга
2000-2004 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дарга