МӨНХЧУЛУУН ЗОРИГТ

Тойрог: Дорнод аймаг

ТОВЧ НАМТАР

Монголын анагаах ухааны салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгосон гавъяат эмч Я.Мөнхчулууныд 1964 оны намрын дунд сард М.Зоригт төржээ. Түүний унасан газар Улаанбаатар, ундаалсан ус Туул гол юм.

БОЛОВСРОЛ

1972-1982 10 жилийн 41 дугаар дунд сургууль

1982-1990 БНСЧСУ-ын Прага хотын Техникийн Их Сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль Инженер, эдийн засагч мэргэжлээр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1990-1992 онд "Монголын Оюутны Холбоо"-ны ерөнхийлөгч

1992-2004 онд "Бодь Интернэшнл" ХХК-ий гүйцэтгэх захирал

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009-2012 онд "Бодь" группын ерөнхийлөгч

2009-оноос "Зүүн хойд Ази" нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн

2012-оноос МоАХ-ны дэд тэргүүн

2012-оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн