ЭНЭБИШИЙН МӨНХ-ОЧИР

Тойрог: Булган аймаг

ТОВЧ НАМТАР

УИХ-ын дарга асан Л.Энэбишийн хүү, мөн парламентын гишүүнээр сонгогдож байсан юм. Эдийн засагч ,гадаад худалдааны менежер мэргэжилтэй. Булган нутгаас 2008 оны УИХ-ын сонгуулиар сонгогдсон. 

БОЛОВСРОЛ

1988 онд Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургууль

1993 онд БНТУ-ын Анкара хотын их сургуулийн Турк хэл сургалтын төв

1998 онд зах зээл судлалын хүрээлэнд гадаад худалдааны менежер

1999 онд Санко менежментийн коллежийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн

2001 онд Монгол улсын боловсролын хүрээлэнд “Боловсролын байгууллагын удирдлагын магистр”-ын зэрэг хамгаалсан

2005 онд Монголын Улсын Дээд боловсролын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол хүртсэн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1989-1991 онд Залуучууд, спортын улсын хорооны дэргэдэх Залуучуудын Соёлын төвд клубийн эрхлэгч

1995-1997 онд Монгол Туркийн хамтарсан “Эмир” компанид ерөнхий менежер

1997-2001 онд “Хоргодой шарга” компаны ерөнхий захирал

2002-2003 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч

2003-2004 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд Аялал жуулчлалын хэлтсийн дарга

 2004-2007 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга

2007 онд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар томилогдон ажилласан.

2008 онд Монгол Улсын УИХ-ын гишүүн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр ажиллаж байсан.

2008 онд АБГББХ-ны Тусгай Хяналтын дэд хорооны даргаар ажиллаж байсан. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар тухайн үеийн МАН-ын нарийн бичгийн дарга