СОДНОМЗУНДУЙ ЭРДЭНЭ

Тойрог: Баянгол дүүрэг

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1971-1981 онд  Нийслэлийн 10 жилийн 75 дугаар дунд сургууль

1981-1984 онд  Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, ВМП ашиглалтын инженер мэргэжлээр суралцсан

1995-1998 онд  Отгонтэнгэр их сургууль, Хууль, эрх зүйн бакалавр

1998-2000 онд  Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн ухааны магистр

1998-2000 онд  Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр

2004-2013 онд  Удирдлагын академи, Удирдахуйн ухааны доктор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1990 онд  Багануур дүүргийн анхны Ардчилсан намын хорооны дарга

1989-1990 онд  Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга

1990-1991 онд  Нийслэлийн Монголын Ардчилсан Намын зөвлөлд Улс төрийн ажилтан

1992 онд  УИХ-ын анхны сонгуульд эвсэл болж орсон МАН, МҮДН-ын нэгдсэн төв штабын дарга

1992-1996 онд  "Молор-Эрдэнэ" ХХК-ны захирал

1995-2000 онд  Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан Намын хорооны дарга

1996-2000 онд  Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга

1997-2000 онд  Монголын Үндэсний Ардчилсан Намын Нийслэлийн намын дарга, Ерөнхий зөвлөлийн гишүүн

2000 онд  МоАН-ын дарга

2000-2017 онд  АН-ын ҮЗХороо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн

2003-2007 онд  Монголын Ардчилсан холбооны дарга

2004-2008 онд  Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга

2005-2011 онд  Нийслэлийн Ардчилсан намын дарга

2007-2008 онд  НИТХ-ын төлөөлөгч

2008-2012 онд  Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2016 онд  Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2016 онд  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

2012 оноос  Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч

2016 оноос  Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд  Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга

2017 оноос Ардчилсан Намын дарга

ШАГНАЛ

2001 онд  Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль

2004 онд  Боловсролын тэргүүний ажилтан

2006 онд  Алтангадас одон

2007 онд  Нийгмийн даатгалын хүндэт ажилтан

2009 онд  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

2009 онд  Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль

2015 онд  Төрийн албаны тэргүүний ажилтан

ГАДААД ХЭЛ

Англи, Орос

ЦАХИМ ШУУДАН

erdene@parliament.mn

ЦАХИМ ХУУДАС

http://erdene.parliament.mn