АЛМАЛИК ТЛЕЙХАН

Тойрог: Баян-Өлгий аймаг

ТОВЧ НАМТАР

2008-2016 оны Улсын Их Хурлын гишүүн


БОЛОВСРОЛ

А.Тлейхан 1971 онд Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 10 жилийн 1дүгээр дунд сургууль, 1976 онд Монгол Улсын Их Сургуулийг Үйлдвэрийн дулаан хангамжийн инженер мэргэжлээр, 1989 онд Эдийн засгийн оройн их сургуулийг Үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Техникийн ухааны магистр, Монгол Улсын зөвлөх инженер, докторант.

1976-1977 онд ТЭХС-ийн 3 дугаар цахилгаан станцын зуухан цехэд ээлжийн мастераар ажлын гараагаа эхэлж, 1977-1981 онд цехийнхээ ашиглалтын мастер, ахлах инженер, 1981-1986 онд Зуухны 2 дугаар  цехийн дарга, 1986-1989 онд станцынхаа үйлдвэр техникийн дарга, 1989-1990 онд Ерөнхий инженер, 1990-1995 онд Станцын дарга, 1995-1996 онд ТЭХС-ийн 3 дугаар цахилгаан станцын ХОТШ төвийн захирлаар тус тус ажиллажээ.

1996-1997 онд тус станцын Эдийн засгийн хэлтэст борлуулалт хариуцсан мэргэжилтэн, 1997-1999 онд Эрчим хүчний удирдах газар /ЭХУГ/-ын АХН удирдлагын хэлтсийн дарга, 1999-2002 онд ЭХУГ-ын захиргаа, удирдлагын албаны дарга, 2002-2004 онд ТЭХ-ний ерөнхий газрын Захиргаа, удирдлагын албаны дарга, 2004-2008 онд ТЭХЯ-ны Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвийн орлогч даргыг албыг хашиж ирсэн байна.

2008 оны УИХ-ын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүн болж, 2012 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын алба хашиж байсан бөгөөд 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдон ажиллаж байна.

ШАГНАЛ

Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2005 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан. Орос, англи хэлтэй.