НАНСАЛЫН ТАВИНБЭХ

Тойрог: Багануур дүүрэг

Нансалын Тавинбэх нь 1971 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс дүүрэг орон нутгийн иргэдийн саналаар нийслэлийн дагуул Багануур хотын захирагчаар сонгогдон ажиллаж, 2017 оноос өнөөдрийг хүртэл Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Төгссөн сургууль

1989 онд Багануур дүүргийн 10 жилийн 64-р сургууль, 1995 онд ШУТИС-ийг цахилгааны инженер мэргэжлээр бакалавр, 2008 онд Удирдлагын Академийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгсөж, 2003-2004 онд АНУ-д мэргэжил дээшлүүлсэн.

Гадаад хэлний мэдлэг

: Орос, Англи

Ажлын туршлага

1995-1997 онд БНЦШСГ-т дэд станцын монтёр, мастер, инженер

1997-1998 онд БНЦШСГ-т Засварын албаны дарга

1999-2000 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн Маркетингийн албаны менежер, дарга

2001-2007 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн Техник технологи эрхэлсэн дэд захирал, ерөнхий инженер

2007-2013 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал

2013-2015 онд Багануур Энерги ХХК-ийн Захирал

2015-2016 онд Багануур хотын Захирагч

2017-2019 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал

Улс төрийн сонгуульт ажил:

2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч

Шагнагдсан байдал

 2014 онд төрийн дээд Алтангадас одон

2019 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон