РАДНААСҮМБЭРЭЛ ГОНЧИГДОРЖ

Тойрог: Архангай аймаг

ТОВЧ НАМТАР

Р.Гончигдорж нь 1953 оны 12 дугаар сарын 29 нд Архангай аймгийн Цахир суманд Раднаасүмбэрэлийн гэрт он солигдохын өмнөхөн төржээ.

БОЛОВСРОЛ

Р.Гончигдорж 1970 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургууль, 1975 онд Монгол Улсын Их Сургууль, 1981 онд Новосибирскийн Их сургуулийн аспирантурт тус тус суралцан төгсчээ. Математикч, математикийн багш мэргэжилтэй. Герман, орос, англи хэлтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

Р.Гончигдорж 1988-1990 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнгийн захирал, 
1990-1992 онд Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга, 
1992-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 
1994-2000 онд Монголын Социал Демократ Намын дарга, 
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын дарга, 
2003 оноос Алтан гадас ассоциацын ерөнхийлөгч, 
2004-2006 онд Ардчилсан Намын дарга, 
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 
2004 оноос УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн, 
2005-2006 онд УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга, Ардчилсан Нам-МАХН-ын хамтарсан бүлгийн дэд дарга, 
2006-2007 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын албыг тус тус хашиж байсан. 
2008-2012 онд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр ажилладаг сонгуульт ажилтай байв. 
Мөн тэрээр 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдсон.Тэрээр сургуулиа төгссний дараа 1975-1988 он хүртэл арвангурван жил Монгол Улсын Их Сургуульдаа багшаар ажиллсан.


.