ЖАМЪЯН МӨНХБАТ

Тойрог: Архангай аймаг

ТОВЧ НАМТАР

Ж.Мөнхбат нь 1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 2-р төрөхөд төрсөн.
34 настай, морь жилтэй.

БОЛОВСРОЛ
1995 онд Архангай аймгийн Тунгалагтамир хоршооллын 8 жилийн2-р дунд сургууль,
1997 онд Архангай аймгийн 10 жилийн “Авъяас хөгжүүлэх тусгай сургалттай цогцолбор” сургууль,
2002 онд МУИС-ийн Улстөр судлалын анги төгссөн. Улстөр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.
2008 онд АНУ-ын Жоржтауны их сургуулийн англи хэлний бэлтгэл ангид суралцсан.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2002-2003 онд Улсын Их Хурлын даргын Ажлын албанд зохион байгуулагч

2003-2004 онд Улсын Их Хурлын даргын шадар туслах

2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт

2005-2007 онд Монгол Ардын Хувьсгалт Намын дэргэдэх МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

2008-2012 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч

2011-2013 онд МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч

2012 онд Монгол Ардын Намын дэргэдэх НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч

2012-2013 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга

2013-2016 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2013 оноос Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн,  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга